Цаг үеийн мэдээ

1989 оны дэлхийн аварга Буриадын нэрт бөх Борис Будаевын нэрэмжит чөлөөт бөхийн 23 хүртэлх (1999-2004 он) насны эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн өнөөдөр ОХУ-ын Улаан-Үд хотод эхэллээ. 30 дахь удаагаа болж буй тэмцээнд манай улсаас 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ, Ц.Сундуй, 61 кг-д Г.Батнасан, 65 кг-д Х.Түмэнжаргал, 79 кг-д Б.Намбардаваа гэсэн “Төгс” дэвжээний таван тамирчин ОУХМ Мягмарсүрэнгийн Баярсайханы удирдлага дор оролцож байна. 

Тус тэмцээнд түрүүлсэн бөх 50, мөнгө 30, хүрэл 20 мянган рубль хүртэх бөгөөд өнөөдөр 10 жингийн урьдчилсан болон хагас шигшээ, маргааш медалийн төлөөх барилдаан болно.