Цаг үеийн мэдээ

Моннис групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголын ирээдүй болсон залуучуудыг дэмжин ажиллаж байна. Тус групп өмнө нь Voice Mongolia тэмцээний спонсороор ажиллаж байсан бол энэ удаа оюун ухааны спорт буюу Дэлхийн шатрын 44-р олимпиадад 4-р ширээнд түүхэн амжилт гаргаж Алтан медаль хүртсэн Б.Мөнгөнзулд Рено брэндийн Sandero Stepaway автомашин, Аэро Монголиа компаниас Олон улсын нислэгийн эрхүүдийг тус тус  гардууллаа. Үйл ажиллагаанд Б.Мөнгөнзулын гэр бүл, багш дасгалжуулагч, БОАЖ-ын Бат-Эрдэнэ болон Моннис группийн ерөнхийлөгч Б.Чулуунбаатар нар оролцжээ.