Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүстэй гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөлтийн асуудлаар нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй арга хэмжээний явцтай танилцаж, газар дээр нь ажиллаж байна. 

Гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд энэ оны эхний хагас жилийн байдлаар 19 байршлын 57 хэсэгчилсэн талбайд 20,536 өрх хамрагджээ. 

Баянзүрх дүүрэгт гэр хорооллын газрыг дахин төлөвлөн орон сууцжуулах төсөл 2020 онд эхэлж,  XII хорооны хэсэгчилсэн А талбайд 225, хэсэгчилсэн В талбайд 384 айлын орон сууц ашиглалтад орсон байна. Төсөл үргэлжилж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн хэсэгчилсэн А талбайд 330, хэсэгчилсэн Б талбайд 320 айлын орон сууц нэмж ашиглалтад орох юм.