Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 30 тохиолдол батлагджээ.

Үүнээс 9 нь Улаанбаатарт, 21 нь Өмнөговь аймагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 982,607 боллоо.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 112 хүн эдгэрч, халдвар аваад эдгэрсэн тохиолдол 998.371 болж нэмэгдэв. Өнөөдрийн байдлаар уг өвчний улмаас 830 хүн эмнэлгийн болон гэрийн хяналтад эмчлүүлж байна.