Цаг үеийн мэдээ

Дархан-Уул аймгийн Хос-Өрөг шатрын клубын тамирчин, Шинэ алхам сургуулийн 5б ангийн сурагч Мягмар овогтой Цэлмэг нь Гүрж улсын Батуми хотод 2022 оны 9 дүгээр сарын 15-27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “ШАТРЫН ӨСВӨРИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-д оролцож “МЕДАЛЬТ ДӨРӨВДҮГЭЭР” байранд шалгарсан амжилтыг үзүүлжээ.

Тэмцээнд дэлхийн 70 орчим улсын 101 шилдэг өсвөрийн шатарчид оролцсон байна.