Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 64 тохиолдол батлагджээ.

Үүнээс 29 нь Улаанбаатарт, Өмнөговь аймагт 35 тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 982,944 боллоо.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 67 хүн эдгэрч, халдвар аваад эдгэрсэн тохиолдол 998.985 боллоо. Өнөөдрийн байдлаар уг өвчний улмаас 744 хүн эмнэлгийн болон гэрийн хяналтад эмчлүүлж байна.