Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээн туурвих үйл ажиллагаа, бүтээлч санал санаачилгыг дэмжих, шилдэг бүтээлийг тодруулан алдаршуулах, уран бүтээлчийн авьяасыг үнэлэх, урамшуулах зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн байгууллагаас оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод 2022” наадамд нэр дэвшихийг урьж байна. 

Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам /доорх линкээр орно уу/

shorturl.at/iyKTX

Шилдэг уран бүтээл болон шилдэг судлаачийн удирдамж /доорх линкээр орно уу/

shorturl.at/isBF5

Нэр дэвших маягт /доорх линкээр орно уу./ 

shorturl.at/cmTZ1

Материал хүлээн авах хугацаа:

2023 оны 02 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл 

Материал хүлээн авах хаяг байршил:

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Амарын гудамж, Соёлын төв өргөөний Г корпус, 6 давхар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар 605 тоот өрөөнд 09:00-17:00 цагийн хооронд хүлээн авна.

Холбогдох утасны дугаар: 51-264943, 51-264944