Цаг үеийн мэдээ

Нүүрсний хулгайн  хэрэгт холбогдож яллагдагчаар татагдаад байгаа УИХ-ын гишүүн, “Ажнай” гэх тодотголтой Д.Бат-Эрдэнийг хамгаалахаа АН-ынхан мэдэгдээд байгаа. Жилийн орлого нь хэдэн арван тэрбумаар эргэлддэг  Д.Бат-Эрдэнэ намын дарга Л.Гантөмөртэй тохироо хийж, УИХ-ын гишүүнээр авч үлдэж чадвал АН-ын санхүүжилтийг хариуцахаар болсон гэсэн мэдээлэл ч байна. Тэгвэл  Д.Бат-Эрдэнийн найз, Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ваанчигийн Мөнхбат нь Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч А-г зодож танхайрсан байна.

В.Мөнхбат өмнө нь Дундговь аймагт амь насаа алдсан гурван ченжийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдсан. Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ш.Б-г зодож гэмтээн 2017 оны есдүгээр сард  шүүхээр шийтгэгдсэн тогтоолтой.  Мөн 2012-2016 онд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд АН-аас сонгогдсон төлөөлөгч Т.З-г Нутгийн удирдлагын ордонд зодож танхайрсан,  аймгийн ИТХ-д МАН-аас сонгогдсон төлөөлөгч Ө.Б-г Голомт банкны байранд зодож танхайрсан, иргэн М-г  ажил, албан тушаалтай нь холбоотойгоор зодож, танхайрсан,  Даланзадгад сумын ИТХ-д нэг тойргоос сонгогдсон төлөөлөгч Б.А-г 2022 онд зодож хавиргыг хугалж байсан.   Даланзадгад сумын ИТХ-ын МАН-ын бүлгийн хуралд энэ онд оролцох үедээ  сумын ИТХ-ын төлөөлөгч А-г зодож танхайрсан гэх мэт олон хэрэгт холбогдож байжээ. 

Мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй гэж үнэн бололтой. УИХ-ын гишүүн гишүүн Д.Бат-Эрдэнийн хулгай, ИТХ-ын төлөөлөгч В.Мөнхбатын балмад үйлдлийг зогсоох хүн Монголд л лав алга.