Цаг үеийн мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын захиалгаар Дотоод хэргийн их сургуульд суралцаж, төгссөн сонсогчид өнөөдөр (2023.05.22) “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилтны тангараг” болон “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг” өргөлөө.

Энэ удаагийн төгсөлтөөр Ахлагчийн сургуулийн “Харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх дамжаа”-ны 75 сонсогч ахлагч бүрэлдэхүүнд орсон юм.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа П.Батзориг, Санхүү үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа Б.Батбаяр нар оролцов.

Энэ үеэр Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа П.Батзориг төгсөгчдөд хандан 100 жилийн арвин баялаг түүхтэй шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллах болсонд баяр хүргэн, цэргийн жинхэнэ алба хаагч болж байгааг онцлон хэлж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх их үйлсэд нь амжилт хүслээ.