Цаг үеийн мэдээ

Хонь:Өнгөрсөн үйл явдал зөрчилдөөн үүсгэх бололтой. Мөн ажлын хамт олны зүгээс гэнэтийн асуудал үүсгэж мэднэ. Хайр сэтгэлийн харилцаанд шийдэмгий бус байвал өөртөө итгэх итгэлээ алдана. Харин сохор дурлалын холбоонд ихээхэн болгоомжтой бай. Залуу хүмүүс буруу зуршлаас болгоомжил. Архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг од эрхэс анхааруулж байна.

Үхэр: Таатай өдөр. Ажил хэрэг санаснаар бүтнэ. Орлого орж ирснээр мөнгөнд нэгэн хэсэгтээ санаа зоволтгүй болно. Энэ өдөр бичиг баримтаа бүрдүүлэн, санхүүгийн арилжаа наймаа хийхэд сайн. Хувийн амьдралд үүссэн ээдрээтэй асуудал нааштай шийдэгдэх бололтой. Авьяаслаг уран бүтээлч хүмүүсийн онгод их байх болно.

Ихэр: Өнөөдөр илүү санаачилгатай бай. Уран бүтээлч хүмүүст шинэлэг бүтээл хийх өргөн боломж олдоно. Та бусдад чин сэтгэлээсээ өгөөмөр хандаж байх болно. Тайван амгалан байдал бий болгохын тулд бусдын онцлог зан чанарыг сайн ойлго. Хэцүү ажлаас бүү эмээ. Та бүхнийг амжуулж чадах их эрч хүч байгаа гэдэгт өөртөө итгэ.

Мэлхий: Өнөөдөр та эрч хүчээр дүүрэн байх бололтой. Од эрхэс танд амжилтын замыг заана. Бүхий л зүйлд анхаарал халамж тавих гэж оролдох хэрэггүй. Өөрийн эргэн тойрондоо л анхаарал тавь. Энэ цаг үед сэтгэл зүрхээ ч оюун бодлоо ч сонс. Мөн хэн нэгнийг бүү дорд үз. Дээрэнгүй байдал ажил амьдралд сөргөөр нөлөөлөх болно. Бусдыг сонсоход цаг гарга. Шүүмжлэлээс илүү дэмжлэг үзүүлбэл хүндлэлийг хүлээн авах болно.

Арслан: Од эрхсийн нөлөө үл ойлголцол үүсгэнэ. Бизнесийн харилцаанд өнгөц үнэлгээ хийж хэрэггүй. Ажил амьдралаа тусад нь заагла. Найз нөхдөдөө мөнгө зээлүүлж болохгүй. Энэ нь зарим хүмүүст ашигтайгаар эргэх магадлалтай байна. Амьдралын хуучин хэмнэлээ өөрчлөх шинэлэг орчин хэрэгтэй бололтой. Алс газар явж юм үзэж, нүд тайлах төлөвлөгөөгөө хэрэгжүүл.

Охин: Яаруу, түрэмгий үйлдлээс болгоомжил. Зугаа цэнгэлийг хойш тавь. Та шаардлагагүй үед онцгүй газар баймааргүй байгаа бол биеэ сайн барь. Од эрхсийн муу нөлөөнд оролгүй өөрийн дотоод эерэг бодлоор эрч хүчээ сэлбэ. Гэхдээ цаг нь тулсан үед чухал шийдвэр гаргахдаа санаачилгыг гартаа авахад бэлэн байгаарай. Мөн эрүүл мэндээ анхаар.

Жинлүүр: Өнөөдөр хариуцлагатай үүрэг даалгаврыг нэр төртэйгөөр гүйцэтгэх чадвартай байна. Харин хамтрагчдаа итгэдэггүй байдлаас болж өөрийгөө зовоож магадгүй. Хамт олны тусламжийг авахаас бүү татгалз. Дарга удирдлагын ширүүн хандлага харагдаж байна. Гадаадад сурах боломж олдоно. Нарийн мэргэжил эзэмшихийг хүсэж байгаа хүмүүс туршлагатай хүнээс зөвлөгөө ав.

Хилэнц: Өөрийн төлөвлөгөөний тодорхой хэсгийг хэрэгжүүлж, цаашдын үйл ажиллагааныхаа чиглэлийг тэлж чадна. Өнөөдөр хэд хэдэн асуудлыг үр дүнтэйгээр шийдвэрлэх бололтой. Гэхдээ өөртөө хэт их ачаа үүрэх хэрэггүй. Бүгдийг өөрийн талд шийдэхээр бүү зүтгэ. Мөн хувийн амьдралд таагүй нөлөө үзүүлэх гэнэтийн нөхцөл байдлаас болгоомжлохыг од эрхэс анхааруулж байна.

Нум: Таны ур чадвар болон тэвчээрийг шалгасан өдөр болно. Төлөвлөж байгаагүй үйл ажиллагаанд оролцох болно. Гэсэн хэдий ч таны давуу тал аливаа гэнэтийн зүйлийг хялбархан даван туулах боломж өгнө. Харин нэр нөлөө бүхий хүмүүстэй болгоомжтой харилцаарай. Санаандгүй алдаа хожим нэр төрд халтай байж мэднэ. Өөрийгөө тайвшруулах, сэтгэлээ сэргээх арга хэмжээнд оролцох нь зүйтэй.

Матар: Сэтгэл хөдөлгөм тааламжтай үйл явдал болно. Таны хайртай хүмүүс сайн мэдээ дуулгана. Өөрийгөө хөгжүүлэхэд энэ өдрийг зарцуул. Муу зуршлаас хол байхыг хичээ. Үр дүнд нь та сэтгэл санааны болон биеийн эрч хүч олж авч, аливаа саадыг даван туулах боломжтой болно. Од эрхсийн нөлөө таны зөн билэг болон мэдрэмжийг хурцална. Зүүд зөнтэй байх магадлалтай.

Хумх: Шинэ санаа олж, оновчтой сонголт хийсний ачаар ажил хэрэг амжилттай байна. Зарим үед өөдрөг үзэл болон зев логик хоорондоо зөрчилдөнө. Бусдыг эерэг зүйлд уриалан дуудна. Харин түр зуурын амжилт, амархан олдсон ялалтдаа бардамнах хэрэггүй. Ямар ч нөхцөлд хувийн орон зайгаа хамгаалж, бие даасан байдлаа хадгалахыг хичээгээрэй.

Загас:Өнөөдөр элдэв хүндрэл гарахгүй байх. Харин асуудал байвал өөрөөс тань л болж үүснэ гэдгийг анхаар. Дотнын хүнтэйгээ муудалцах нь таагүй үр дагаварт хүргэх тул өөрийгөө хянаж тайван байхыг хичээгээрэй. Ажлын үүрэг даалгавар байгаа бол түр хойшлуул. Аялалд гарах хүмүүс анхаарал болгоомжтой явахыг од эрхэс анхааруулж байна.