Цаг үеийн мэдээ

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол "Тамгагүй төр" жүжиг “Херо энтертайнмент”-ын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулгаар дэлхийн театрын ноён оргил болох Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын нийслэл Лондон хотын West End-ийн алдарт Колизэум театрт ирэх 11 дүгээр сард "Монгол хаан" нэрээр залрах гэж байна. 

Тэгвэл "Монгол хаан" жүжгийн хувилбараар Улсын драмын эрдмийн театрт Монгол үзэгчдэдээ зориулан 2023.06.04 хүртэл тоглогдохоор тасалбар нь худалдаанд гарчээ.