Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг 6 сарын 14-ний өдрийн 12:19 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход ....  тоотод Н /1 настай, эмэгтэй/ 2х2 метрийн хэмжээтэй, 3 метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг 5 минут ажиллан эсэн мэнд гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.