Цаг үеийн мэдээ

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж хуралдааны шийдвэрийг танилцууллаа. 

Хуралдаанаар Метро барихтай холбоотой түүхэн шийдвэрийг Засгийн гадар гаргасан талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон Түгжрэл хариуцсан сайд Б.Дэлгэрсайхан нар танилцууллаа. 

Түгжрэл хариуцсан сайд Б.Дэлгэрсайхан: 

10 жилийн өмнө бол метро барих асуудал нь бүтэшгүй зүйл мэт байсан бол одоо өөр болсон. Азийн 52 орноос 50 орон нь метротой болсон байна. Хамгийн ядууралтай гэгддэг улс орнууд хүртэл метро барьсан. Сүүлийн жишээ гэхэд бидэнтэй хөрш зэргэлдээ БНХАУ-ын Хөх хот метротой болсон байна. Тэгэхээр энэ бол тийм хүнд хэцүү ажил биш энгийн зүйл болсон гэдгийг ойлгох хэрэгтэй гэв.