Цаг үеийн мэдээ

Хэрэглэгчид контентуудыг нь хэрхэн үздэг тухай мэдээллийг нууцалдаг гэх шүүмжлэл багагүй сонсдог Нэтфликс компани анх удаа үзэгчийн мэдээллийг ил тод зарлажээ. Тус компанийн мэдээлснээр Night Agent адал явдалт триллер цуврал энэ оны эхний хагаст үзэгчдийн хамгийн их үзсэн шоугаар нэрлэгдсэн байна. Тус цувралыг Нэтфликсийн хэрэглэгчид оны эхний хагаст 812 сая цаг үзсэн байна.

Нэтфликс цаашид зургаан сар тутамд энэ мэтчилэн мэдээллээ ил тод зарлаж байхаар тогтжээ. Энэ оны эхний хагаст тус платформын контентуудыг хэрэглэгчид 100 тэрбум цаг орчим үзсэн байна. Night Agent-ын дараа супер од Женнифер Лопезын тоглосон Mother бүтээл 249 цагийн үзэлттэйгээр тэргүүлэгчдийн эгнээнд бичигджээ.

Түүнчлэн тус платформын танилцуулсан мэдээллээр хамгийн олон цаг үзсэн бүтээлүүдийн гуравны нэг нь англиас өөр хэл дээр бүтээгдсэн контентууд байгаа юм. Ойролцоогоор 250 сая хэрэглэгчтэй дэлхийн хамгийн том видео стриймингийн платформ Нэтфликс 2021 оноос хойш долоо хоног бүр хамгийн их үзэлттэй 10 контентын жагсаалтыг гаргадаг болсон юм. 

Эх сурвалж: BBC.com