Цаг үеийн мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намын нэр дэвшигчийг тодруулах сунгаа Айова мужаас эхэллээ. Айова мужид явуулсан сунгаанд Америкийн 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Дональд Трамп үнэмлэхүй ялалт байгуулсан байна. Айова мужид явуулсан сунгаанд нэр дэвшсэн НҮБ дахь онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд асан Никки Хейли хоёрт орж, Флорида мужийн захирагч Рон ДэСантис удаалжээ. 

Сунгааны дүн гарсны дараа баяраа тэмдэглэж хэлсэн үгэндээ Трамп дэлхий дахинд үүсээд буй асуудлуудыг эмх цэгцэд нь оруулахыг хүсч буйгаа илэрхийлсэн байна. 2016 онд явуулсан сунгаанд Трамп Айова мужаас ялалт авч чадаагүй юм. 

Энэ жил арваннэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Муж тус бүрт явагдах сунгаанаас ялалт байгуулж гарч ирсэн нэр дэвшигч энэ удаагийн сонгуульд өнөөгийн Ерөнхийлөгч Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байдентай өрсөлдөнө.