Цаг үеийн мэдээ

Танзанийн хойд бүс нутагт орших Симию мужид өнгөрөгч бямба гарагийн өглөө бороо орсны улмаас алтны уурхайд нуранги үүсэж, 22 уурхайчин амиа алдсан байна. Тус улсын Ерөнхийлөгч Самиа Сулуху Хассан “Алтны уурхайн нурангид амиа алдсан 22 уурхайчны ар гэрт эмгэнэл илэрхийлж, мэргэжлийн байгууллагаар нарийвчилсан үнэлгээ хийлгэсний дараа дахин нээх эсэх шийдвэрийг гаргана гэдгээ” мэдэгджээ.