Цаг үеийн мэдээ

Хятадын эрдэмтэд резус-макак сармагчныг анх удаа эсийн аргаар үржүүлж шинжлэх ухааны салбарт амжилт үзүүлжээ. Уг үүлдрийн сармагчны бие махбодын бүтэц нь хүнийхтэй хамгийн төстэй байдаг учраас анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын судалгаанд өргөнөөр ашиглагддаг юм. 

Эрдэмтдийн үзэж байгаагаар резус сармагчныг эсийн аргаар үргүүлснээр эмийн туршилт, судалгааны хугацааг хурдасгах боломжтой болж байна. Өмнө нь резус сармагчныг хуулбарлан үржүүлэх оролдлогыг хэд хэдэн удаа хийж байсан боловч бүтэлгүйтсээр иржээ. 

Хятадын Шинжлэх ухааны академийн их сургуулийн эрдэмтэд Ретро нэртэй резус сармагчныг 2020 оны долоодугаар сарын 16-ны өдөр бүтээсэн байна. Сармагчин өдгөө эрүүл өсөж торниж байгаа нь эрдэмтдийн туршилт амжилттай болсныг харуулж байна. Энэ туршилтыг амжилттай явуулж байгаа эрдэмтэд 2018 онд өөр төрлийн сармагчныг эсийн аргаар үржүүлж чадсан байна. Макак овгийн синомолгус сармагчны хоёр хуулбарыг эсийн аргаар бүтээсэн нь мөн амжилттай болж байжээ. 

Эх сурвалж: BBC.com