Цаг үеийн мэдээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын тэмцээний ээлжит цуврал Узбекистаны Ташкент хотноо эхэллээ.

Тус барилдаанд 68 орны 495 жүдоч барилдахаар мэдүүлэг оролцож байна. Манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй есөн тамирчин дасгалжуулагч Р.Нямлхагва, Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор өрсөлдөх юм.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаантай. Манай 14 жүдочоос өнөөдөр тав нь татамид гарна.

Тодруулбал, 60 кг-д Э.Сумъяабазар эхний тойрогт Хаяато Кондотой, Э.Ариунболд Тайванийн Чон Юү Линтэй, 48 кг-д Г.Наранцэцэг Чилийн Варгас Лийтэй, Б.Баасанхүү Хятадын эвгүй бөх Зонгуйн Гуотой, 52 кг-д Л.Сосорбарам Германы Маша Баллхаустай тус тус барилдахаар оноолт таарав.

Медалийн төлөөх барилдааныг С1 телевиз 19:45 цагаас орон даяар шууд дамжуулна.