Цаг үеийн мэдээ

Монголын жүдо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн  Тэмүүжин спорт цогцолборт эхэллээ. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 39 клубын эрэгтэй 238, эмэгтэй 127 нийт 365 тамирчин өрсөлдөж  байна. Хамгийн их тамирчин өрсөлдөж байгаа жин   нь эрэгтэй 60 кг байна. Энэ жинд 79 тамирчин өрсөлдөж байна. Өнөөдөр нийт 14 жингийн аваргууд тодрох бол маргааш багийн барилдаан явагдаж 2024 оны жүдо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөнө.