Цаг үеийн мэдээ

2024 оны 03 дугаар сарын 12-19-ний өдрүүдэд БНХАУ-ын Тай ан хотноо зохион байгуулагдах “Парис 2024” олимпын эрх олгох тэмцээнд оролцохоор Таеквондогийн Үндэсний шигшээ баг, Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчид Өсвөрийн шигшээ багийн тамирчдын хамт Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд нэгдсэн бэлтгэлд хамрагдаж байна.

“Парис 2024” олимпын эрх олгох тэмцээнд оролцох тамирчид:

- 58кг жинд  Д.Чинзориг

- 68кг жинд Ц.Баянбат

- 67кг жинд Г.Энхчимэг

“Парис 2024” паралимпын эрх олгох тэмцээнд оролцох тамирчид:

- 58кг жинд Х.Темирбек

- 70кг жинд Б.Шинэбаяр нар эх орноо төлөөлөн олимпын эрхийн тэмцээнд хүч үзнэ.