Цаг үеийн мэдээ

Швейцар дахь Альпийн нуруунд цанаар гулгаж байсан зургаан цаначин сураггүй алга болоод байсан бол тавынх нь цогцсыг олсон байна. Сураггүй болсон зургаа дахь цаначныг эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилсээр байна. 

Альпийн нуруунд сураггүй болсон зургаан хүний тав нь нэг гэр бүлийн гишүүд байжээ. Тэд бямба гарагт Зерматт амралт зугаалгын газраас хөдөлж, Аролла тосгоныг зорьсон боловч ирээгүй байна. Цаначдын цогцсыг далайн түвшнээс дээш 3,706 метрийн өндөрт Тете Бланче гэдэг нэртэй газрын орчмоос олжээ. 

21-58 насны цаначид цаг агаарын таагүй байдал, цасан шуурга, нурангийн улмаас цаначид замдаа үрэгдсэн гэж таамаглаж байна. Альпийн нурууны өмнөд хэсэгт цаг агаар муу байгаа тул аврах ажиллагааг явуулахад хүндрэлтэй байна гэдгийг орон нутгийн цагдаа нар мэдээлжээ. Эрэн хайх, аврах ажиллагаанд орон нутгийн цагдаагийн газраас гадна ууланд авиралтын клуб, Швейцарын нисэх хүчнийг дайчлан оролцуулж байна. 

Эх сурвалж: edition.cnn.com