Цаг үеийн мэдээ

Хятадын технологийн салбарт тэргүүлэгч компаниудын нэг Xiaomi цахилгаан автомашины зах зээлд хүчтэй өрсөлдөгчдийн нэг болж анхны цахилгаан машинаа үйлдвэрлэсэн байна. Тус брэнд автомашины үйлдвэрлэлийн зах зээлд анх удаа бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа нь энэ юм.

Хятадын ухаалаг гар утасны тав дахь том үйлдвэрлэгчид тооцогддог Xiaomi Хятад даяар 29 хотод 59 салбар дэлгүүрээр дамжуулан захиалга авахаар төлөвлөжээ. Анхны үйлдвэрлэсэн цахилгаан машиныхаа үнийг гуравдугаар сарын 28-ны өдөр танилцуулна. 

Дэлхийн хамгийн том цахилгаан автомашин үйлдвэрлэгч Илон Маскийн Tesla болон Хятадын BYD үйлдвэрийн цахилгаан машинуудын хооронд үнийн өрсөлдөөн эрчимжиж, борлуулалтаараа уралдаж байна. 

Xiaomi компанийн гүйцэтгэх захирал Лей Жун өөрсдийн үйлдвэрлэхээр бэлтгэж байгаа Speed Ultra 7 (SU7) загварын машиныг өнгөрсөн жил танилцуулсан билээ. Тус компани дэлхийн хамгийн шилдэг цахилгаан автомашин үйлдвэрлэдэг таван компанийн нэг болох зорилт тавьсан байна. Шилдгүүдийн нэг болохын тулд дараагийн 10 жилийн хугацаанд тээврийн хэрэгслийн бизнест 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. 

Эх сурвалж: BBC.com