Цаг үеийн мэдээ

-ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ШҮҮХ ДҮГНЭХ БОЛОМЖГҮЙ-

Хөгжлийн Банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүх хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Танилцуулгыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Шүүгч Г.Ганбаатар танилцуулав. 

Шүүгчид хэргийн талаар хэлэлцээд магадлал гаргасан. Уг магадлалын агуулга болон үндэслэлд:

Анхан шатны шүүх дараах байдлаар шийдвэрийг гаргалаа. Зарим хэсгийн заалтыг өөрчилсөн. Зарим хэсгийг хэвээр, зарим хэсгийг хүчингүй болгож буцаах, зарим хүнд холбогдох хэргийг хэвээр шийдвэрлэлээ. 

Нэгт, Зарим шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан талаар:

Д.Уянга, Оюунчимэг нарын хувьд анх 4.6 тэрбум төгрөгийн эрсдэлийн дүгнэлтийг гаргахдаа боломжгүй гэж гаргасан. Зээлийн хороо хуралдаад 2.8 тэрбум төгрөг болгож, буулгаж зээл гаргасныг баримтад дурдсанаар гэмт хэрэг үйлдсэн, Зээлийн хорооны гишүүдтэй урьдчилан тохиролцсон, хамжиж оролцсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн. Шүүгдэгч Чинзоригийн хувьд дүгнэлтэд ийм үндэслэл байгаа. Төслийн ТЭЗҮ болон байгалиас нөлөөлөх байдлын үнэлгээг 2016 онд хийсэн байх тул зээл олголт хийгдэхээс өмнө түүнд дахин тодотгол хийх шаардлагатай гэсэн нь автоматаар тусгай мэдлэгтэй мэт дүгнэлт гаргасан гэж ойлгох боломжгүй. Харин анхаарах асуудал байна, шаардлагатай байна шүү гэдгийг анхааруулсан дүгнэлт байгаа. Тиймээс түүнийг Зээлийн хорооны гишүүдтнй үгсэн тохироод хамжигчаар оролцсон гэж үзэх үндэслэлгүй. Шүүгдэгч Хүчитбаатар, Амгалан нарын хэрэгт үйлдсэн баримтыг дүгнэхэд гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ. Шүүгдэгч Гантогтохын хувьд Барилгын тухай хуулийн 27-д зааснаар анхааруулах байдлаар дүгнэлт гаргасныг үндэслэн Зээлийн хорооны гишүүдтэй үгсэн хуйвалдаж хамтран оролцоогүшй гэж дүгнэсэн.  Отгочулуу, Нэргүй, Баянмөнх, Найдлаа, Лхагвасүрэн Батзаяа нарын ТУЗ-ийн гишүүд нь ТУЗ тогтоол гаргасан. Тус тогтоолд нөхцөл заасан. Ийм нөхцлийн хүрээнд зээл олгоорой гэсэн. Энэ дагуу Зээлийн хорооны дарга буюу гүйцэтгэх захирал нь зээл олгодог. Хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг нь аваад үзэхээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр бүхэлд дүгнээд, ТУЗ-ийн гишүүдэд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзээд цагаатгасныг буруутгах үндэслэлгүй байна. Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвэг, Г.Одонтуул нарын хувьд Зээлийн хорооны гишүүд байгаа. Тэдний хувьд анх дүгнэлт гаргаад ТУЗ рүү оруулсан. ТУЗ-ийн гишүүд шийдвэрлэсний дараа Зээлийн хорооны гишүүдийн хурлаар дахин орохдоо ямар нэгэн гэмт хэргийн шинж байхгүй гэж үзсэн. Мөн Зээлийн хорооны гишүүдийн цаг хугацааны хувьд хуучин хуулийнхаа үндэслэл журмын дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй гэж үзээд тухайн Зээлийн хорооны гишүүдтэй холбоотой асуудлыг цагаатгасан нь зөв гэж үзсэн. Харин Зээлийн хорооны дарга Мөнхбаттай холбоотой асуудал гэмт хэрэгт тодорхойлогдсон учраас хойно яригдана. Цэрэндаваагийн хувьд худал мэдээлэл өгсөн гэдгээр яллах дүгнэлт үйлдсэн. Хэрэгт авагдсан баримтаар зөвхөн Ё.Баатарбилэгийг танихгүй гэж хэлсэн нь гэмт хэргийн шинжийг хангасан гэдэг нь хэлбэр төдий байна. Бусад авагдсан баримт, мэдээлэл, мэдүүлгийг үндэслээд холбогдох хэргийг шийдэх боломжтой байна гэж үзээд Цэрэндавааг цагаатгасан нь зөв гэж үзсэн. Г.Санжмятавт холбогдох хэрэг нь шүүгдэгч Байгалмаа, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гарын үсгийг хуурамчаар зурсан гэх үндэслэлийг анхнаасаа мэдэж байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа учраас Г.Санжмятавт холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь зөв гэж үзсэн. Шүүгдэгч М.Цэлмэгийн хэрэгт авагдсан баримтын хувьд тэр гарын үсгийг зураагүй, албан бичиг, санхүүгийн баримтад бичээгүй гэдэг нь тогтоогдсон. Асуухад аавынхаа өмнөөс би бичсэн гэж хариулсан боловч хэргийг бүхэлд нь аваад үзэхэд гэмт хэргийн шинжийг бүрэн хангаагүй. Гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг бүрэн тайлбарлаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзаад цагаатгасныг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзсэн. Шүүгдэгч Содхүү энэ хэрэгт ээжийнхээ хамт холбогдсон. Хэрэгт авагдсан баримтаар ээж нь би бичсэн гэсэн. Гарын үсгийг өөр хүн зурсан байдаг. Содхүү гарын үсэг зурсан гэх үйл баримт байхгүй. Тиймээс гэр бүлийн гишүүдийг нэгэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхээр тохирсон гэж үзэх нь нотлох баримтад хангалтгүй гэж үзээд холбогдох хэргийг цагаатгах нь зүйтэй. Шүүгдэгч Цоожсүрэн, О.Батбаатар Х.Цолмон, Х.Ганхуяг, Г.Амартүвшинд холбогдох хэргийг хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд дүгнэхэд гэмт хэргийн шинжийн үндэслэлийг хангасан гэж үзэх үндэслэлийг хангахгүй гэж үзэн цагаатгах үндэслэлийг хэвээр үлдээж байна. Шүүгдэгч Н.Алтанхуяг, М.Батбаярын холбогдох хэргийг Засгийн газрын шийдвэртэй холбоотой асуудлыг шүүх дүгнэх боломжгүй. Энэ бол шүүх эрх мэдэл, засаглах эрх мэдлийн хоорон дахь тэнцэлтэй холбоотой. 

Цагаатгасан 48 хүнээс нийт 27 хүнд холбогдох хэргийг биеийн байдлыг үндэслэн цагаатгаж шийдвэрлэлээ. 

Хоёрт: Цагаатгасныг хүчингүй болгосон талаар:

Шүүгдэгч Билгүүн дөрвөн үйлдэлд холбогдсон. Түүний үйлдлүүдийг гэмт хэрэг юмуу, зөрчил юмуу гэдгийг үйлдэцийн хүрээнд дүгнэх шаардлагатай гэж үзсэн. Шүүгдэгч Пүрэвсүрэнгийн хувьд гурван үйлдэлд холбоотой байсан. Мондулаан, Бэрэн групптээ холбоотой асуудлыг тусдаа авсан үйл баримтын хүрээнд дахин дүгнэх шаардлагатай гэж үзсэн. Шүүгдэгч Батзориг хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд дүгнэхгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй. ТУЗ-ийн гишүүд болох Бат-Очир, Үхэртар, Бат-Эрдэнэ, Махбал, Оюунчимэг, Даваасандуй, Магнайсүрэн, Хуягцогт, Баярмагнай, Баярчимэг нарын хэрэгт авагдсан баримтыг үзэхэд анхан шатны шүүх бүрэн дүгнэлт өгөөгүй. Эсрэгээрээ таамагласан байдлаар ерөнхий дүгнэлт өгсөн. Хэрэгт авагдсан баримт үндэслэлгүй учраас дүгнэх боломжгүй. Шүүгдэгч Ё.Доржсумъяа, Ц.Цэрэндондов, Цэгмид нарт холбогдсон хэргийг цагаатгасан нь хуульд үндэслэлгүй гэж үзсэн. Хэрэгт авагдсан баримтыг яагаад үгүйсгээд байгааг нарийвчилсан мэдээлэл зайлшгүй хийх шаардлагатай. Галсанням, О.Баяр, Ууганбаяр, Батбаяр нарт холбогдох хэргийг цагаатгасан нь хуульд үндэслэлгүй гэж үзсэн учраас Зээлийн хороонд холбогдсон нийт хүмүүсийн хэргийг дахин хэлэлцэнэ. Үүн дээр урьдчилсан дүгнэлт хэлэх боломжгүй.   

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг:

Шүүгдэгч Б.Батбаяр, Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбаатар, Б.Будхүү, Л.Мягмаржав, Д.Дэлгэрсайхан, Б.Чойжилжалбуу,  Б.Даажамба, Ж.Ганхуяг, Б.Шинэбаатар, Э.Эрдэнэ, Ц.Баярсайхан, Г.Цолмон, Ц.Баатарбилэг, Х.Баттулга, Ш.Бүтэд, Н.Сүхболд, Т.Болдмаа, Б.Мөнхтөр, Г.Байгалмаа, Б.Батбаатар, Ч.Өлзий, Г.Батдорж, Я.Батцэцэг, Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ, П.Мягмардорж, Ё.Баатарбилэг нарын 32 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч хуулийн этгээд “НВЦ” ХХК, “Хааны Харгуй” ХХК, “Инжир” ХХК, “Ган-Хүдэр Орд” ХХК-иудыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн. 

Дээрх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцэл болон хэргийн оролцогч нарын гаргасан нийт 36 давж заалдах гомдлуудаар прокурор, өмгөөлөгч, хохирогч байгууллагын төлөөлөгч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч зэрэг нийт 134 оролцогчийг оролцуулан Хөгжлийн банкны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс 22-ны өдөр хүртэлх хугацаанд хянан хэлэлцэж дараах байдлаар шийдвэр гаргалаа.

Анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлтийн зарим хэсэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36, 37 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй, хэргийн талаар тогтоосон байдал, түүний гэм бурууг нотолж байгаа нотлох баримтын агуулга, шүүгдэгч нарыг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулгыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч нарын саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг бүрэн хийгээгүй, харилцан зөрүүтэй нотлох баримтыг үгүйсгэж няцаагаагүй зэрэг нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шүүхийн шийтгэх тогтоолын зарим заалтыг өөрчилсөн, хүчингүй болгосон, зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаах, зарим шүүгдэгчид холбогдох хэргийг хүчингүй болгож, дахин шийдвэрлэх, нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

С.ОТГОНБАЯР