Цаг үеийн мэдээ

Энэ сарын 19-24-ний өдрүүдэд “Ulaanbaatar Photo week-2024” гэрэл зургийн нэгдсэн үзэсгэлэн амжилттай зохион байгууллаа. 

Нэгдсэн үзэсгэлэнд 140 гэрэл зурагчны ирүүлсэн 3000 бүтээлээс 80 уран бүтээлчийн 620 гэрэл зураг сонгогдон үзэгчдийн хүртээл боллоо. Эдгээр бүтээлүүдийн 70 гаруй хувь нь залуу уран бүтээлчдийн гэрэл зургууд байсан ба монголын гэрэл зургийн салбарт уран бүтээлийн шинэ урсгал, чиглэлүүд түрэн орж ирж буйг харууллаа. 

Мөн үзэсгэлэнгийн үеэр “Гэрэл зургийн сэтгүүл зүй”, “Street Photography”, “Youth photo day” зэрэг тусгай хөтөлбөрийг зохион байгуулсан бөгөөд эдгээр хөтөлбөрөөр дамжуулан гэрэл зурагчид санал бодлоо хуваалцан, харилцан туршлага судлах,  хэвлэлийн гэрэл зураг авах, боловсруулах, зах зээлд зохиогчийн эрхийн дагуу нийлүүлэх, борлуулах, тулгарч буй бэрхшээл, олж буй амжилт, үр дүн, анхаарах асуудлын талаар хэлэлцэв.