Цаг үеийн мэдээ

2024 оны 3-р сарын 26-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Амьдралд тохиолдож болох аливаа сорилт өнөөдөр таныг ч бас сорих бололтой. Та тархиа зөв удирдаж, бүх зүйлийг сийргээр, олон талаас нь харж бодож  боловсруулж чадах юм бол танд тулгарсан сорилтыг амжилттай давж чадна. Энэ нь эргээд танд зорьсон зорилтдоо хүрэх, төлөвлөгөөгөө биелүүлэх таатай боломжийг нээж өгөх юм. Гэр бүл болон ойрын хүмүүстэй хийсэн бага зэргийн маргаанаа өнөөдөр засан залруулж таатай уур амьсгалыг бүрдүүлээрэй.

Үхэр: Уран бүтээлийн арвин их туршлагыг хуримтлуулах сайхан боломж та бүхэнд тохиох болно. Эртний түүхэн үзмэрийг дэлгэн харуулах энэ боломжийг та алдаж болохгүй. Зохиолч, урлаач, зураач, бизнесийн салбар, тэр ч байтугай оюутан залуус гээд бүхий л салбарт тодорхой үр нөлөөг өгч чадна. Гэвч тодорхой зорилгогүй хэсэг хүмүүст бол бүх зүйл хаалттай мэт, залхуурал тэдний гол чанар болон хэвээр үлдэх болно.

Ихэр: Амьдрал, ажилд нөлөөлөхүйц томоохон шийдвэрийг өнөөдөр гаргах хэрэгтэй гэж  танд зөвлөж байна. Таны бодож олсон шинэ санаа, шинэ дэвшил хамт олны тань сэтгэлийг хөдөлгөнө. Энэ үнэхээр ирээдүйтэй, их ашиг олж болох болно гэдэгт хүн бүр итгэж байна. Энэ ажилд та бүхий л хүч хөлсөө шавхан ажиллана гэдэгтээ итгэлтэй байгаарай.

Мэлхий: Эргэн тойрныхондоо тайвшралыг, сайн сайхныг бэлэглэх болно. Амьдралын хэмнэл нэгэн жигд үргэлжилнэ. Материаллаг байдлыг эрхэмлэдэг зарим хүмүүсийн хувьд нөхцөл байдал санаанд хүртэл хэмжээнд байж чадахгүй. Илүү ихийг хүсэн тэмүүлэх болно. Ажил дээр алдаа оноо, уучлал, зэмлэл зэрэгцэн оршино. Бусдын чадварыг бусдын амжилтыг хүлээн зөвшөөрөх ухамсартай танд найз нөхөд, хамтрагч элбэг байх болно.

Арслан: Байгаадаа сэтгэл ханачихсан хүмүүс эрч хүчтэй ажиллах ямар ч боломжгүй байна. Эргэн тойронд эмх замбараагүй байдал үүссэн мэт санагдах бололтой. Аливаад уужуу тайван байдлаар ханддаг таны зан чанар энэ өдрийг өнгөлж, зөв тийш чиглүүлж өгөх бололтой. Хайр дурлалын адармаатай харилцаанд орох болно. Хувийн харилцаандаа хуумгай, хийсвэр хандахгүй байх нь нандин эрхэм онцгой мэдрэмж олж авах боломж өгнө.

Охин: Найз нөхөдтэйгөө уулзалдах, зочлох, агаарт гарах зэрэгт маш тааламжтай байх болно. Шинэ гаргасан төлөвлөгөө танаас ихээхэн санхүү, мөнгө шаардах болно. Та өөрийгөө зөв ойлгуулж, хийх гэж буй ажлаа тодорхой, танилцуулж чадвал хөрөнгө оруулалт аяндаа ороод ирнэ. Та энэ өдөр хувийн зохион байгуулалттай, биеэ даасан нэгэн гэдгээ бусдадаа харуулж чадна.

Жинлүүр: Хүнд өдөр. Хэт дэвэргэн, огцом ууртайгаасаа болж бие организм тань ихээхэн доройтно. Гэр бүл, ойр дотнынхоо хүмүүсийг сандарган үймээн шуугиан болгож орхино. Гэвч энэ байдал удаан үргэлжлэхгүй. Энэ нь зөвхөн таны сэтгэлийн хөөрөл, огцом ширүүн зангийн илрэл юм. Өтгөс нялхастаа эрүүл мэндийг нь анхаарч дархлаа дэмжих витамин өг, агаар салхинд гарга. Наймаа арилжаа хийх гэсний хэрэггүй.

Хилэнц: Энэ өдөр амжилт таныг дагах болно. Таны ажил дээр гаргасан бүтээл тань нэр хүндийг чинь өсгөх болно. Ингэснээр таны цалин нэмэгдэж, тушаал ч ахих болно. Гаднын түншүүдтэй байгуулах гэрээ хэлэлцээр, хөрөнгө оруулалт, дэмжлэг туслалцаа таны талд байх болно. Зарим нь эртнээс мөрөөдөж байсан зүйлээ эхлүүлж чадна. Амжилттай яваа нэр алдарт хүрсэн хэн нэгнээс зөвлөгөө аваарай.

Нум: Ойр дотнын хүмүүсийнхээ зөвлөгөөг авснаар таны шийдэж чадахгүй байсан асуудал амран шийдэгдэнэ. Өнөөдөр та гэр бүлийнхнээсээ эерэг энергийг хангалттай авч чадна. Эрүүл мэнддээ анхаарч гэр бүлээрээ ямар нэгэн спортоор хичээллэж, цагийг зугаатай өнгөрүүлнэ. Өнөөдөр өөртөө итгэлтэй байж бусдыг  байлдан дагуулж чадах хүмүүс бол энэ ордны эмэгтэйчүүд байх болно. Ажил  хэргийн хувьд ч манлайлсан тэргүүлсэн хүндлэл мэдэрсэн өдөр байх нь.

Матар: Нөхцөл байдлыг овжиноор ашиглаж чаддаг таны толгой тань өөрийгөө бусдад зөв зүйтэй талаас нь нээн харуулж чадна. Авьяас билгээ илрүүлж, бүтээл туурвилаа олонд түгээж чадах юм. Өмнөх зорилгынхоо төлөө тууштай тэмцэж чадахгүй хулгаж буй нэг нь боломжийг гартаа атгаад л алдах болно. Ажил амралт хоёрыг зөв хослуулж чадвал та эрч хүчээ алдахгүй байж чадна.

Хумх: Эх дэлхийгээсээ, нарнаас энерги эрч хүч авахыг хүснэ. Аав ээж, гэр  бүлийнхэнтэйгээ хамт явж аль болох байгальд ойр байж, тэднийг хайрлан хамгаал, эргээд энергиэ олж ав. Од гараг танд туслах болно. Та амьдралаа эргэн эрч хүчтэйгээр үргэлжлүүлэх болно. Сэтгэлээсээ хүсэж мөрөөдсөн зарим нэг зүйл тань биеллээ тун удахгүй олох болно гэдэгт та итгэж болно. Та энэ ертөнцийн хамгийн ухаантай, хүчирхэг нэгэн болсон мэт сэтгэгдэл төрнө.

Загас: Хоёрдмол өдөр. Зарим нэг нь хагацал зовлон, уй гашуу таны өмнө тулгарна.  Сэтгэл санааг тавгүйтүүлж, эрч хүчийг муутгана. Амьдралын хатуу ширүүнийг мэдрэх болно. Олон цугласан газраас хол хөндий байхыг хичээ. Та ганцаардлыг маш ихээр мэдрэх болно. Нөгөө талаас танд шинэ дэвшилт гарна. Эхлүүлсэн ажил тань амжилтыг авчрах болно. Гэр бүл, хамтрагчид тань энэ амжилтын хамтын эзэд байх болно.