Цаг үеийн мэдээ

Хүн хүнээрээ дутдаг хорвоо....Дутууг нөхөж, дундуурыг дүүргэж хамт алхсан эрхэм найз нөхөд нь хорвоог орхисныг "Гэгээн алсын од руу аялжээ тэд минь" хэмээн Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт,хөгжмийн зохиолч Н.Жанцанноров цахим хуудаснаа бичжээ. 

/Төрийн соёрхолт, хөдөлмөрийн баатар, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц. Нацагдорж,Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров/

Мэргэжил нэгт нөхдөө дурсан санасныг  жиргээчид буруугаар ойлгож багагүй сандралдсан бололтой. Монголын нэрт хөгжмийн зохиолч эрхэм хүмүүн Н.Жанцанноров танд эрүүл энхийг хүсэн ерөөе!