Цаг үеийн мэдээ

Монгол Улсад Ковид-19 халдварын 34 дэх тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор урьдчилан сэргийлэх үүднээс Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас орох, гарах зорчигч тээвэр, хувийн тээврийн хэрэгсэл, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 4 дүгээр сарын 21-ний өдрийн 21:00 цагаас 25-ны өдрийн 06:00 цаг хүртэл хязгаарлах шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой Комисс сая хуралдаж дууслаа. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулаад хөдөлгөөн хязгаарлалтын үйл ажиллагаанд НОБГ, НЭМГ, ЗЦА, НЦГ гэх мэт байгууллагууд хяналт тавин ажиллана гэв. Одоо хэрэгжиж буй өндөржүүлсэн бэлэн байдал цаашид үргэлжилнэ.  Тиймээс ард иргэдийг урьдчилан сэргийлэлтээ үргэлжлүүлж, амны хаалтаа зүүж, гараа ариутгаж, шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг анхаарууллаа.