Цаг үеийн мэдээ

УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас орох, гарах зорчигч тээвэр, хувийн тээврийн хэрэгсэл, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 4 дүгээр сарын 21-ний өдрийн 21:00 цагаас 25-ны өдрийн 06:00 цаг хүртэл хязгаарлахаар болсон билээ. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар төмөр зам ХНН-ээс доорх мэдэгдлийг гаргажээ. Үүнд : 

Эрхэм хүндэт зорчигчдын анхааралд!

COVID19 цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК-ын хуралдааны шийдвэрийн дагуу 4-р сарын 21-ний 21:00 цагаас эхлэн 4-р сарын 25-ны 06:00 цаг хүртэл бүх чиглэлд зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосныг мэдэгдье!

Дээрх өдрүүдэд зорчихоор худалдан авсан тасалбарын төлбөрийг шимтгэлгүй буцаан олгоно.

/Бүх тасалбарын төв дээр тасалбар буцаах боломжтой/