Цаг үеийн мэдээ

Улсын Онцгой Комисс хуралдаж дөрөвдүгээр сарын 21-ний орой 21:00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны өглөө 06:00 цаг хүртэл Улаанбаатар хот болон Дархан, Сэлэнгэ аймгуудаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарласан билээ.

Тэгвэл өнөөдөр Сэлэнгэ, Дархан аймгууд болон Улсын Онцгой Комиссын шуурхай штаб, Эрүүл мэндийн яам зэрэг хуралдаж маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-ны өглөө 06:00 цагаас Улаанбаатар хот болон Дархан, Сэлэнгэ аймгуудын хөдөлгөөний хязгаарлалтыг хэвийн болгож, зам нээнэ гэдгийг Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээллээ.