Цаг үеийн мэдээ

Эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлсний нэг жилийн ойд зориулсан жагсаал Чилийн нийслэл Сантьягод болж, 25 мянган хүн оролцсон тухай Засгийн газар нь мэдээлснийг “BioBio” радиостанц нь уламжилжээ. Өнгөрсөн онд эсэргүүцлийн хамгийн олон ажиллагаа болсон Бакедано талбайд жагсагчид цугласан аж. Жагсаалын үеэр оролцогчид болон цагдаагийнхны хооронд мөргөлдөөн болсон байна. Учир нь оролцогчдын зарим нь нийтийн өмч эвдэн сүйтгэж, галдан шатаажээ. 

Нийслэлийн метрогоор зорчих тасалбарын үнийг өсгөхөөр Чилийн эрх баригчид шийдсэн нь өнгөрсөн оны аравдугаар сард олныг хамарсан жагсаал, эмх замбараагүй байдал үүсгэсэн төдийгүй олон улсын хоёр ч уулзалтыг цуцлахад хүргэсэн байна.