Цаг үеийн мэдээ

Намрын адаг өлзийт улаан нохой сарын есөн улаан хөх луу өдөр

Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ

Наран ургах, шингэх: 07.31-17.41

Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Авахуй

Суудал: Гал

Аргын тооллын 10 сарын 28, Буд гараг. Билгийн тооллын 12, Могойг хүлэгч одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 07 цаг 31 минутанд мандаж 17 цаг 41 минутанд жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй аливаа үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм эмнэлгийн үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.