Цаг үеийн мэдээ

2024 оны хоёрдугаар 12-ны ѳдрийн 11:30 минутын байдлаарх авто замын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. 

А07 дугаартай Өлгий-Ачит нуур Байрмын давааны Улаангом талаас 40-54 дэх км-т хүчтэй шуурганы улмаас хунгарласан цасыг Шуурхай ажлын хэсэг гарч ковш-1, пикап-1, инженер-1, замчин-4 нийт 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр цэвэрлэх ажил хийгдэж байна. 

А0306 дугаартай Өлгий-Цагааннуур улсын хил чиглэлд шуургатай, шуурхай ажлын хэсэг 2 ковшоор хунгарласан цасыг цэвэрлэх ажил хийгдэж байна. 

А14 дугаартай Ховд-Манхан-Булган-Хил чиглэлийн давааны цасыг ШАХ цэвэрлэж байна. Хашаатын хөтөл 116-118км-н хооронд 6 хүний бүрэлдэхүүнтэй ШАХ ажиллаж байна. 

А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын давааны 397-398 дахь км-т хүчтэй цасан шуурга шуурч байна. Шуурхай ажлын хэсэг цасыг цэвэрлэж авто замын хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. 

Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн 185-195 дахь км-т орсон цасыг зам хариуцагч байгууллага цэвэрлэж дууссан, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 1-50 дах км-м цасан шуурга шуурч байгаа тул замын үзлэг шалгалтыг хийж байна.