Цаг үеийн мэдээ

Өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 12-ны Дундговь аймгийн нийт нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүсч, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн А0201 дугаартай авто зам, Мандалговь-Даланзадгад чиглэлийн А0202 дугаартай авто замын зарим хэсэгт халтиргаа, гулгаа үүсэж, 1 эгнээ хаагдсан байна. Сум дундын авто зам цас шуурсны улмаас дарагджээ. 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийг бууруулахаар Дундговь аймгийн Онцгой байдлын газар, Дундговь авто зам ХХК-аас 2 ковш, 1 авто машин, 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. 

Иргэн та өөрийн амь нас эрүүл мэндээ эрсдэлээс хамгаалж, замд гарахаас татгалзана уу.

Дундговь Онцгой Байдлын газар