Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 18  2024.03.28 / ПҮРЭВ ГАРАГ /

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН ДӨРВӨН НОГООН ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулбал: Эд малын гарлагатай

Наран ургах, шингэх: 06.38-19.16

Барилдлага:  Хотол чуулган 

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Суудал: Хий

Аргын тооллын 3 сарын 28, Бархасбадь гараг. Билгийн тооллын 18, Хонгорцог одтой, цагаагчин туулай өдөр. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх,мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.