Цаг үеийн мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрөөс зургаан хичээлийг хасах тухай мэдээлэл гарсан. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас  тодрууллаа. 

БШУЯ-ны хэвлэл мэдээллийн ажилтан Ц.Шинэбаяр “Ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрөөс ямар ч хичээл хасаагүй. Энэ бол худлаа мэдээлэл. Хасна гэж яриад л хасчихдаг зүйл биш. Боловсролын хөтөлбөрт шинэчлэл оруулна гэж яригдахаар л шууд хийчихдэггүй хугацаа хэрэгтэй. Сонгууль дөхсөн гээд нэг зүйл ярихаар тэгэх гэж байна гээд шууд шүүмжилдэг болжээ. Сошиалд явж байгаа бүх мэдээлэл худлаа” гэв.

С.ОТГОН