Цаг үеийн мэдээ

Ерөнхий боловсролын сургуулиуд өнөөдөр  хичээллээд ирэх даваа гарагаас хаврын буюу гуравдугаар ээлжийн амралт эхэлнэ.

Сурагчдын өвлийн амралт гурван долоо хоног үргэлжилсэн бол III улирлын амралт дөрөвдүгээр сарын 1-5-ныг хүртэл үргэлжилнэ.

Хичээлийн шинэ жилийн эхэнд тухайн хичээлийн жилийн бүтцийг боловсрол, шинжлэх ухааны сайд баталдаг. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан 2023 оны наймдугаар сарын 23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан ба уг хуваарийн дагуу хичээллэж буй юм.