Цаг үеийн мэдээ

Зургийг Khiilen Brand хуудаснаас ашиглав

МИАТ ТӨХК-ийн 6 дахь эмэгтэй нисгэгч Лхамсүрэнгийн Номин өнөөдөр буюу 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Boeing-737 агаарын хөлгөөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд анхны бие даасан нислэгээ үйлдсэнээр BOEING загварын агаарын хөлгийн анхны эмэгтэй нисгэгч боллоо. Тодруулбал, МИАТ ТӨХК-ийн эмэгтэй нисгэгчдээс хамгийн том тийрэлтэт агаарын хөлгийг жолоодсон анхны нисгэгч болж байна.

Л.Номин нь өвөө, аавынхаа мэргэжлийг өвлөн авч, хөх тэнгэрт дүүлэн ниссэн 3 дахь үеийн нисгэгч юм. Тэрбээр анхны бие даасан нислэгт гарахын өмнөх сэтгэгдлээ бидэнтэй хуваалцлаа.