Цаг үеийн мэдээ

Холливудын алдарт жүжигчин Николас Кэйж 11 сарын турш гоонь эрийн амьдралаар амьдарсны эцэст шинэхэн хайр дурлалтайгаа учирчээ.

 

Өдгөө 56 настай жүжигчин 26 настай Япон бүсгүйг ээлжит амрагаараа сонгосон байна.  Рико Шибата хэмээх энэ бүсгүй Николас Кэйжтэй болзоод хоёр сар болж байгаа гэнэ. Өмнө нь гурван ч удаа гэрлэж, хэд хэдэн бүсгүйчүүдтэй болзож байсан Николас Кэйж хоёр хүүхдийн аав билээ.