Цаг үеийн мэдээ

       “Grand Princess” хөлөг онгоцон дээрх зорчигч, хөлгийн багийн гишүүд багтсан 3500 гаруй хүний 21-ээс нь коронавирус илэрчээ. Энэ тухай АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майкл Пенс мэдэгдсэн байна.  

 

    “Шинжилгээнд нийт 46 хүн хамрагдсан бөгөөд үүнээс хөлгийн багийн 19 гишүүн, 2 зорчигчийн шинжилгээний хариу эерэг гарсан бол 24 хүний шинжилгээ хариу сөрөг гарсан. 1 хүний хариу тодорхойгүй байна. Бид хөлөг онгоцон дээр байгаа бүх хүнийг шинжилгээнд хамруулна. Шаардлагатай тохиолдолд бид хөлгийн багийн 1100 гишүүнд хөл хорионы арга хэмжээ авна. Ингэхдээ тэднийг хөлөг онгоцонд байлгахаар төлөвлөж байна” хэмээн тэрбээр мэдэгджээ.  

 

      Одоогоор “Grand Princess” хөлөг онгоцон дээр 2422 зорчигч, 1111 хөлгийн багийн гишүүнийг оролцуулаад нийт 3533 хүн байгаа аж.