Цаг үеийн мэдээ

Өмнөд Солонгос улсад өчигдөр 16.00 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо 174-өөр нэмэгдэж нийт 6,767 хүн халдвар аваад байна. Эдгээр халдвар авсан хүмүүсийн 60 хувиас илүү нь сүмийн цуглаанаас тархсан халдвараас халдвар авсан хүмүүс байгаа ажээ. KCDC-ийн орлогч дарга мэдэгдэхдээ "Нийт халдвар аваад буй хүмүүсийн 63.5 хувь нь Шинжончи сүмийн гишүүд болон тэдэнтэй холбоотой хүмүүс байна. Гэхдээ бусад хүмүүсийн шинжилгээний хариу удахгүй гарах учраас энэ тоо нэмэгдэх боломжтой" хэмээжээ.

 

Мөн АНУ-д шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо 335-т хүрч нийт 28 мужид тархаад байна. Одоогийн байдлаар 17 хүн тус халдварын улмаас нас бараад байгаа аж. АНУ-ын CDC-ийн зүгээс ард иргэдээ аль болох урт хугацаанд гэр орондоо хорогдохыг зөвлөжээ.

 

Түүнээс гадна Итали улс руу аялсан хоёр Тайланд хүн шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож тус улсын нийт халдвар авсан хүний тоо 50-д хүрлээ.