Цаг үеийн мэдээ

       Итали улсад шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгаа газар авсаар байна.  Иймд Италийн засгийн газар тухайн орон нутгийн цагаар 3-р сарын 8-ны үүрээр шинэ хуулийн зарлиг гаргаж 3-р сарын 8-наас эхлэн, ажлын онцгой шалтгаан, яаралтай нөхцөл байдлыг эс тооцвол, Ломбарди бүс, түүнчлэн Венето, Эмилиа-Ромагна, Пьемонт, Марче зэрэг бүс дэх 14 мужид ирж очихыг хориглосон байна. Ломбарди бүсийн төв Милан, Венето бүсийн төв Венец зэрэг бүгд хөл хориотой бүсэд багтжээ.

      Үүнээс гадна уг хуулийн тогтоолд, эдгээр бүсүүд дэх их сургууль, хүүхдийн цэцэрлэг зэрэг шат бүрийн сургуулиудийн хичээл зогсож, жагсаал цуглаан, шашин, оршуулга зэрэг хүн олноор цуглах үйл ажиллагааг зогсоожээ. Италийн иргэний хамгааллын яамнаас тухайн орон нутгийн цагаар 3-р сарын 7-ны 18 цагт нийтэлсэн тоо бүртгэлээс үзэхэд, тус улсад шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны тахлаар оношлогдсон тохиолдол нийт 5883 хүрч, одоо нийт 5061 тохиолдол эмчлүүлж байна. Нийт 589 хүн эмчлүүлэн илааршиж, нийт 233 хүн нас баржээ.