Цаг үеийн мэдээ

Чехийн нийслэл Прагад болж буй FIBA 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн "Их Дуулга" тэмцээнд манай улсаас "Улаанбаатар ММС Энержи" баг оролцож буй. Манай баг өчигдөр "D" хэсэгт Литвын "Сакиай"-г 21:13-аар хожсон ч АНУ-ын "Вашингтон ДС"-д 14:20-оор хожигдож хэсгээсээ хоёроор гарсан юм. 

 Сербийн "Партизан Белград" багтай шөвгийн наймын тоглолтоо хийлээ. Энэхүү тоглолтод манай баг өрсөлдөгчдөө 14:21-ээр хожигдсноор тэмцээнээ дуусгалаа.