Цаг үеийн мэдээ

Тэрээр 2012 онд "РЕП ДЭМБЭЭ"-д оролцож анх олны өмнө гарсан. Үүний дараагаар 2016 онд BACKYARD тэмцээний ялагч болсон реппер THUNDER.

Тэр цагаас хойш тасралтгүй 10 жилийн турш Байгаагаар минь хүлээн авах уу?, Ганцхан шалтгаан, Бүгд тэгээс эхэлдэг, Дандаа даардаг охин, Хатуу, Оюутан, I am man, Ноён эмэгтэй зэрэг уран бүтээлүүдээрээ сонсогч бидний сэтгэлийг хөдөлгөж, сонорыг мялаасан түүний "Цэнгэлдэх дүүрэн хүмүүсийн урд тоглолтоо хийнэ" гэсэн тэрхүү мөрөөдөл нь бодит болоход ойрхон ирлээ.

Түүний уран бүтээлүүдтэй 10 жилийн турш хамт байсан сонсогч та бүхнийг 2023 оны 9-р сарын 9-нд болох түүний анхны бие даасан "НЭГ Л ӨДӨР" тоглолтод урьж байна.

Урьдчилсан тасалбар:

Early Bird – 20,000 төгрөг ( 8 сарын 10 хүртэл )

Тасалбарын үндсэн үнэ – 30,000 төгрөг

VIP тасалбар тун удахгүй гарна. 

Тоглолтын мэдээлэл болон хамтын ажиллагааны талаар холбогдох дугаар: 99443636, 88158675