Цаг үеийн мэдээ

Nas Daily-ийн багийнхан 08 сарын 19-нд Монгол Улсад ирж, “Nas Summit” арга хэмжээгээ зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тус арга хэмжээнд Nas Daily-ийн багийнхан болон Youtube сувагт олон сая дагагчтай контент бүтээгчид оролцож, туршлагаасаа хуваалцах юм. 

Нусейр Ясины хувьд Инстаграм хуудсандаа Монголд ирэхийг 10 жилийн өмнөөс мөрөөдөж байсан тухайгаа онцолсон байдаг. Welcome to Mongolia хөтөлбөрийн хүрээнд олон дагагчтай,  нөлөөлөгч нарыг эх орондоо урьж, гадаадад сурталчлах ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яамнаас зохион байгуулж байна.