Цаг үеийн мэдээ

Монголын Уран Зургийн Галерей нь Төв аймаг байгуулагдсан түүхэн ойг тохиолдуулан Төв аймгийн музейтэй хамтран аймгаас төрөн гарсан зураач, уран бүтээлчдийн сор бүтээлийн “ТӨВ АЙМГИЙН УРАН БҮТЭЭЛЧИД” тусгай үзэсгэлэнг 2023.07.26-ны өдөр нээж ард иргэдэд дэлгэн толилууллаа. 

Үзэсгэлэнгийн нээлтэд Төв аймгийн орлогч дарга Г.Сурмаа, Аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, Төв аймгийн музейн захирал Б.Сүхбаатар, Монголын уран зургийн галерейн захирал Б. Сарантуяа нар оролцлоо. 

Тусгай үзэсгэлэнд Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөгт хадгалагдаж буй Төв аймгийн уран бүтээлчдийн 30 орчим бүтээлүүдийг дэлгэсэн бөгөөд үзэсгэлэн Төв аймгийн музейд  2023.07.31-ний өдрийг дуустал 09:00-18:00 цагийн хооронд үзэгчдийн хүртээл болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.