Цаг үеийн мэдээ

Урлагийн олон төрөл зүйлийг жигд хөгжүүлж, иргэд, олон нийт болон гадаадын жуулчдад сурталчлан таниулах үүднээс Монгол, Солонгосын балетын уран бүтээлчид хамтран "Ла ла ланд" олон улсын медиа арт, энтертайнмент балетын жүжгийг 2023 оны есдүгээр сарын 2-ны 21:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.