Цаг үеийн мэдээ

Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театрын хамт олон “Асаж буй толгод” хүүхдийн жүжгийг Улаанбаатар хотод 9 дүгээр сарын 13-ны өдөр 11:00, 15:00 цагуудад "The Corporate Event Hall"-ын танхимд тоглоно.

“Асаж буй толгод” хүүхдийн жүжиг нь манай оронд амьдарч байсан Монголын говиос олдсон 12 үлэг гүрвэлийн амьдралын тухай өгүүлэх бөгөөд кварц гэрэл, гурван талт дэлгэц ашиглан бүх дүрийг хүүхэд багачуудад зориулан багт хэлбэрээр бүтээсэн анхны 3D жүжиг гэдгээрээ онцлог юм.

Тус жүжгээр дамжуулан хүүхэд багачуудад гэр бүлийн үнэ цэнэ, найз нөхдийн итгэлцэл, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахын ач холбогдлыг танин мэдүүлэхийг зорьжээ. Мөн Театрын уран бүтээлчид жүжгийн орлогыг "Халуун сэтгэлийн аян"-д нэгдэн бяцхан охины эмчилгээний зардалд хандивлахаар төлөвлөжээ.