Цаг үеийн мэдээ

Дэлхийд алдартай 10 үзэсгэлэнт хүрхрээний мэдээллийг хуваалцаж байна.

Венесуэлийн Анхелийн хүрхрээ:

Өндрөөс унах усны гайхамшигтай үзэгдэл, сүрлэг нүргээн, ойр орчмын содон байгаль зэрэг нь дэлхийн хаана байрлахаас үл хамааран хүн бүхнийг соронз мэт татдаг. Америк гаралтай байгаль судлаач Девид Атенбүрүг BBC корпорацын кино компанитай хамтран дэлхийн бүх хүрхрээг дахин судалжээ. 

Судалгааны хүрээнд дэлхийн хамгийн өндөр усан хүрхрээг дахин тогтоосон байна. Судалгааны үр дүнд "Angel falls" хэмээх хүрхрээ манай гарагийн хамгийн өндөр хүрхрээ болохыг дахин тогтоожээ. 

Ширэнгэн ойн дунд байрлалтай энэхүү хүрхрээний ноён оргил нь 979 метр, тасралтгүй буудаг хэсэг нь 807 метр юм. Жуулчдын хамгийн ихээр зорин очдог энэхүү үзэсгэлэнтэй газар нь Пиксар анимейшн студийн Up хэмээх хүүхэлдэйн кинонд дүрслэгддэг гайхамшигтай хүрхрээ билээ.

АНУ ба Канадын хилийн Ниагара хүрхрээ:

Канадын Онтарио, АНУ-ын Нью Йорк хотыг зааглан орших энэ хүрхрээ байгалийн өвөрмөц тогтоц болон усан цахилгааны асар том эх үүсвэр гэдгээрээ алдартай. Урсгалын дагуу АНУ, Канад гэсэн хоёр улсыг холбосон гүүр баригдсан. Гурван гайхалтай хүрхрээнээс бүрддэг. Ниагара хүрхрээ нь жил бүр сая сая жуулчдыг хүлээн авдаг аялал жуулчлалын газар юм. Хэдийгээр хүрхрээ тийм ч өндөр биш ч дээгүүр урсдаг маш их хэмжээний ус нь түүнийг Хойд Америкийн хамгийн хүчирхэг хүрхрээний тоонд оруулдаг.

Аргентиний Игуазу хүрхрээ:

Игуазу хүрхрээ Аргентины Миссионес ба Бразилийн Парана мужуудын хил дээр байрладаг. Тэд хамтдаа дэлхийн хамгийн том хүрхрээг бүрдүүлдэг. Энэхүү хүрхрээ нь Игуазуг дээд ба доод хэсэгт хуваадаг. Ихэнх гол мөрөн нь Бразилаар дамжин өнгөрдөг хэдий ч ихэнх уналтууд Аргентины талд ордог. Сан Антонио голын цутгалаас доогуур Игуазу гол нь Аргентин, Бразилийн хилийг бүрдүүлдэг.

Замби , Зимбабве улсуудын хооронд байрладаг Виктория хүрхрээ:

Өмнөд Африкийн Замбези голын дэргэд оршдог бөгөөд Замбия болон Зимбабве улсуудын хооронд байрладаг. Хүрхрээний хамгийн алдартай хэсэг нь хүрхрээ нь дээр байрлах усан сан бөгөөд энэхүү усан сан руу Ливингстоны арлаар дамжин хүрч болох юм байна. 9 сараас 10 сар хүртэл ус нь тодорхой хэмжээнд хүрдэг бөгөөд ямар нэгэн өвөрмөц зүйлд дуртай жуулчид ихээхэн ирдэг аж.

Хорват- плитвице нуурын байгалийн цогцолборт газрын хүрхрээ:

Байгалийн өвөрмөц тогтоц бүхий гол нуур, хүрхрээдийн цогцолбор болсон энэ газар ЮНЕСКО – гийн Дэлхийн үнэт өвийн нэг, Европын хамгийн эртний харин Хорватын хамгийн алдартай газрын нэг юм. 1949 онд дархалсан энэ хүрээлэнд 16 гол нуур, 25 м – 78 м өндөр үзэсгэлэнтэй хүрхрээ олон бий. 

Гайана, Кайетурын хүрхрээ:

Дэлхийн хүрхрээний мэдээллийн нэгдсэн сангийн (Worldwide Waterfall Database) жагсаалтын хоёрт тус улсын Кайетурын хүрхрээ (Kaieteur Falls) бичигддэг. Уг хүрхрээ нь 225 метрийн өндрөөс буудаг бөгөөд урсацынхаа хэмжээгээр дэлхийн хамгийн том “ганц биет” хүрхрээд тооцогдоно. Өөрөөр бол Игуасу, Ниагарын хүрхрээ шиг олон жижиг хэсгээс бүрдээгүй, их усны асар том ганц урсгал гэсэн үг. Хүрхрээг зөвхөн онгоцоор л очиж үзэх боломжтой.

Хойд Америкийн Аппер Йосемит:

739 метр өндөрт орших Йосемит хүрхрээ нь Хойд Америкийн хамгийн өндөр хүрхрээний нэг юм. Ойролцоогоор 11-р сараас 7-р сар хүртэл урсдаг бөгөөд 5-р сард оргил урсгалтай байдаг.

Исландын Сэляаландсфос хүрхрээ:

Исландийн өмнөд эрэгт байрладаг Сэляаландсфос бол дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, алдартай хүрхрээний нэг юм. 60 метр өндөрт өргөгдсөн хүрхрээг харахаас гадна хүрхрэн урсаж буй усан хөшигний араар тогтсон явган хүний замаар алхангаа байгалийн сайхныг мэдрэх боломжтой. 

Нар жаргах үед байгаль дэлхийг өөр өнгөөр харагдуулдаг тул оройн цагаар онцгой үзэсгэлэнтэй гэгддэг.

Исландын Гульфоссын хүрхрээ буюу Алтан хүрхрээ:

Исландыг зорих жуулчдын №1 газар гэгддэг Gullfoss (The Golden Falls) нь Европын хамгийн хүчтэй урсгалтай хүрхрээнүүдийн нэг. Алтан шаргал өнгөөр туяарч харагддаг хүрхрээг өвөл зуны аль ч цагт зорьсон үзэсгэлэнтэй.

Шинэ Зеландын Сазерланд хүрхрээ: 

Ус нь гурван үе шаттайгаар унадаг бөгөөд дээд хэсэг нь 229 метр өндөр, дунд хэсэг нь 248 метр, доод хэсэг нь 103 метр бөгөөд нийт босоо уналтад 580 метр (1902 фут) хүрдэг. Шинэ Зеландын хамгийн өндөр хүрхрээний нэг Сазерлэндийн хүрхрээ нь мөстлөгийн үед мөсний нөлөөгөөр үүссэн хадны ан цав ихтэй. Босоо уулын ханыг даган хөндий рүү цутгадаг.