Цаг үеийн мэдээ

Дэлхийн миссийн 71 дэхь удаагийн шалгаруулалт болж өндөрлөлөө. 

Урьдчилсан шалгаруулалтуудад шилдгээр шалгарсан 14 гоо бүсгүй шилдэг 40-д үлдэх нэрсийн хамгийн эхэнд дуудагдав. Үүнд: Уганда, Бразил, Украин, Нипал, Мартиник, Ботсвани, Нигэр, Зимбаби, Англи, Тунис, Ливан зэрэг улсын гоо бүсгүйчүүдийг нэрлэсэн юм.

Топ 40-д шалгарсан үлдсэн 26 улсыг дуудлаа. Үүнд: Билиз, Канад, Доминикан, Перу, Тирнидабо Табога, Камэрун, Кени, Мадагаскар, Сомали, Өмнөд Африк, Судан, Танзани, Бельги, Чех, Франц, Гибралтори, Волэс, Австрали, Малайз, Турк, Шинэ Зиланд зэрэг улсын гоо бүсгүйчүүд финалын шатанд шалгарч үлдлээ. 

Ийнхүү манай улсаас оролцсон Үндэсний урлагийн их театрын бүжигчин Б.Болор тэмцээнээ өндөрлүүллээ.

Ингээд шилдэг 40 оролцогчоос 14 улсын гоо бүсгүйг шалгаруулсан юм. Дараа нь Топ 8 мисс шалгарав. Тэднээс асуултад хариулсан байдлаар нь шилдэг 4 гоо бүсгүйгээр Тирнидабо Табога, Ботсвани, Чех, Ливан зэрэг улсууд шалгарч үлдэв. Дэд миссээр Ливан улсын гоо бүсгүй шалгарлаа. 

Топ-4 оролцогчоос 71 удаагийн Дэлхий миссээр Чех улсын гоо бүсгүй шалгарлаа.