Цаг үеийн мэдээ

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:

 27-ны өдөр Сүхбаатар аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, Дорноговийн нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж шороон шуурга шуурна.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

26-27-нд шилжих шөнө Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Дундговь, Өмнөговийн баруун, Булган, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. 

27-ны өдөр Хэнтийн зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговийн зүүн хэсэг, Дундговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 28 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

26-27-нд шилжих шөнө төвийн аймгуудын ихэнх нутгаар, 27-ны өдөр зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.